Таны аяллыг тухтай болгох өндөр хурдны дата СИМ

Дэлхийн 200 гаруй улс, бүх тивээр интернэттэй аялаарай.

Бүх улс ›

Олон улсаар тойрон аялахад тохиромжтой дата багцууд

Бүс нутгууд ›

Та eSIM авахаасаа өмнө утсаа ЗААВАЛ шалгаарай

*#06# кодыг залгахад EID гарвал eSIM суулгаж болно.

*#06#
EID 89049032372513873174454866708733

Хэрхэн худалдаж авах вэ?

  1. Дата багцаа сонгоноАяллын хугацаа, хэрэглээнд тохирох дата багцаа сонгоно.
  2. Төлбөрөө төлнөQPay ашиглан бүх банкны апп болон дижитал хэтэвчээр төлнө. Бүртгэл үүсгэх шаардлагагүй.
  3. Суулгаад аялалдаа гарнаХудалдаж авсан eSIM-ээ суулгаад, дата роуминг тохиргоог идэвхжүүлнэ.

Түгээмэл асуулт

Авсан eSIM-ээ хэзээ суулгах вэ?

Явахаасаа өмнө, интернэтэд холбогдсон үедээ суулгаарай. Дата багцын хүчинтэй хугацаа нь зорчих улсын сүлжээнд холбогдсоноос хойш эхэлнэ.

Хоёр СИМ-тэй утсанд ашиглаж болох уу?

Тийм. Нэг СИМ-ээ унтраагаад ашиглах боломжтой. Мөн орчин үеийн ихэнх утас олон eSIM хадгалах багтаамжтай байдаг ч зарим тохиолдолд өмнө нь суулгаж байсан ашиглаагүй eSIM-ээ устгах шаардлагатай болдог.

Очоод сүлжээнд холбогдохгүй бол яах вэ?

Холбогдохын тулд eSIM-ийн дата роуминг заавал асаалттай байх шаардлагатай. Иймд та эхлээд дата роуминг асаалттай эсэхийг шалгаарай. Мөн Android дээр Mobile data, iPhone дээр Cellular data тохиргоонд eSIM-ийн нэр зөв сонгогдсон байх ёстой.

Бусдад eSIM авч өгч болох уу?

Болно. Та авсан eSIM-ээ ойр дотнын хүмүүстээ илгээх боломжтой. Түүнчлэн олон eSIM захиалаад аяллын багийн гишүүддээ илгээж болно.

Захиалга

Таны сонгосон багц энд харагдана.